Back to All Events

Монголын Манлайлагч Эмэгтэйчүүд

“Монголын Манлайлагч Эмэгтэйчүүд” Онлайн Хэлэлцүүлэг 

Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй өөрийн салбартаа тэргүүлж, дараа үеийн эмэгтэйчүүддээ үлгэр дуурайл болон манлайлж буй Монгол эмэгтэйчүүдтэй ярилцах цахим уулзалтад маань оролцоорой! Улаанбаатарын цагаар 3 сарын 7-нд 9 цагт, АНУ-д CST 3 сарын 6нд 19:00 CST цагт зохион байгуулагдана.

Үйл ажиллагааны хөтөлбөр:

  • 1 цаг | Панел хэлэлцүүлэг | Модератор: М.Маралмаа

  • 30 минут | Цөөн гишүүдтэй хэлэлцүүлгүүд | Энэ үеэр зочдоос маань асуулт асууж, нетворкинг хийх боломжтой

 

Зочин оролцогчдын товч танилцуулга:

4.png

Уур амьсгалын ногоон сан, Гадаад харилцааны дарга

Доктор С.Оюун өмнө нь НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн анхны Ерөнхийлөгч, Дэлхийн Усны Зөвлөлийн Тэргүүнээр ажиллаж байсан. Геохимич мэргэжилтэй тэрээр Кембриджийн их сургуульд докторын зэргээ хамгаалсан. Тэрээр байгаль орчноос гадна нийгмийн олон салбарт зүтгэдэг бөгөөд ОУ-ын байгууллагууд болох Ногоон Хөгжлийн Мэдлэгийн Платформ, Future Earth, НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн ОУ-ын Байгаль орчны технологийн төвийн зөвлөлд гишүүнээр ажилладаг. Мөн Монголын Тусгай Олимпын Хороо болон ардчиллыг бэхжүүлж, залуусын боловсролыг дэмжих зорилго бүхий Зориг сан төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулалцсан.

5.png

Morgan Stanley-д Гүйцэтгэх удирдлага

Э.Цэрэннадмид нь АНУ-д дэлхийн тэргүүлэх банкуудын нэг Morgan Stanley-д гүйцэтгэх удирдлагын албан тушаал хашдаг. Энэхүү байгууллагат 2002 онд элсэн орж, одоогоор олон улсын институци өөрийн хөрөнгийн хэлтэст CFO -р ажиллаж байна. Тэрээр 2001 онд Baruch коллежид нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалж, 2006 онд Нью Йоркийн Их Сургуульд MBA зэрэг хамгаалсан. Коннектикут мужийн Гринвич хотод нөхөр, хоёр бага хүүгийн хамт амьдардаг.

Peach International Women's Day Instagram Post (3).png

Salesforce-д бүтээгдэхүүн хариуцсан захирал

Мягмарын Cувдмаа нь бизнесүүдийг үүлэн технологиор хангадаг "Salesforce" компанийн бүтээгдэхүүн хариуцсан захирал. Тэрээр "Yahoo!" компанийн анхны монгол ажилтан болж карьераа эхлээд АНУ-ын цахиурын хөндийд Microsoft, Adobe зэрэг технологийн шилдэг компаниудад удирдах албан тушаал хашсан юм. Өөрийн технологийн компаниа үүсгэн байгуулж, хөрөнгө босгож ажиллуулж байсан туршлагатай. Тэрээр компьютeрын шинжлэх ухааны доктор зэргээ University of Illinois at Urbana-Champaign-д хамгаалжээ. Өдгөө гарааны бизнесүүдэд хөрөнгө оруулалт хийж, залуу үүсгэн байгуулагч, мэргэжилтнүүдтэй мэдлэг, туршлагаа хуваалцаж байна.

5.PNG

Kite Mongolia Үүсгэн байгуулагч

Л.Болормаа нь банк санхүүгийн салбарт 20 гаруй жилийн туршлагатай бөгөөд Голомт банк, Мандал даатгал, Худалдаа Хөгжлийн банкинд удирдах албан тушаалууд тус тус хашиж байсан. Тэрээр Дойче банкны Эрсдлийн Удирдлагын газарт 9 жил, Ардын банкны салбарын захирлаар ажилласан туршлагатай. Мөн Мандал Даатгал ХХК, Монголын Хөрөнгийн бирж болон Худалдаа Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр сонгогдон ажилласан бөгөөд одоо Голомт банкны ТУЗ-ийн гишүүн. Л.Болормаа нь ЖДҮ компаниудыг дэмжих зорилго бүхий ДЭМ ББСБ болон B.F.A.S санхүүгийн зөвлөх үйлчилгээний фирмийг болон Kite Mongolia, Монголын анхны нийгмийн зорилготой гарааны бизнесийн хурдасгуур хөтөлбөрийг үүсгэн байгуулсан юм. Л.Болормаа нь Эмэгтэй Энтрепренер Ментор Клубын үүсгэн байгуулагч, МҮХАҮТ-ын Эмэгтэй Бизнес эрхлэгчдийн зөвлөлийн ерөнхийлөгчөөр ажилладаг.


Previous
Previous
January 27

Гарааны бизнест хэрхэн амжилттай хөрөнгө босгох вэ?

Next
Next
August 7

Улаанбаатар Хотод Зуны Нэтворкинг