Back to All Events

Улаанбаатар Хотод Зуны Нэтворкинг

  • AND Global | New Horizons Tower Olympic Street Ulaanbaatar, Ulaanbaatar Mongolia (map)

MNG Summit зуны нэтворкинг уулзалтаа Улаанбаатар хотод зохион байгуулахаар боллоо. Энэ удаагийн арга хэмжээнд Рио Тинто компанийн Зэсийн группийн стратеги, өсөлт хөгжил хариуцсан захирал ноён С.Мөнхсүх оролцох бөгөөд түүний ажил амьдралын замнал, хувь хүний хөгжил, залуусын талаарх үзэл бодлынхон талаар нээлттэй, сонирхолтой хэлэлцүүлэг өрнөнө гэдэгт итгэлтэй байна.

Нэтворкинг уулзалт 2021 оы 08 дугаар сарын 07-ны өдрийн Бямба гарагт 17:00 цагаас AND Global | New Horizons Tower-т биечлэн болох бөгөөд оролцогчид вакцины хоёр тунгаа хийлгэсэн гэрчилгээгээ үзүүлэн нэгэн оройг халуун дулаан орчинд хөгжилтэй, үр дүнтэй өнгөрүүлэхийг урьж байна.

Уулзалтын хөтөлбөр:

  • 17:00 Бүртгэл

  • 17:30 Зочны цаг + Асуулт, Хариулт

  • 18:30-20:00 Нэтворкинг


Зочин илтгэгчийн товч танилцуулга:

Happy hour (1).png

Рио Тинто Компанийн Зэсийн Группийн стратеги, өсөлт хөгжил хариуцсан захирал | Brisbane, Queensland, Australia

Ноён С.Мөнхсүх нь Рио Тинто  компанийн Зэсийн группийн стратеги, өсөлт хөгжил хариуцсан захирлаар 2021 оны хоёрдугаар сараас томилогдон ажиллаж байгаа бөгөөд уг албан тушаалын хүрээнд Оюу толгой болон компанийн бусад томоохон төслүүдийг хариуцан ажилладаг байна.

Тэрээр ажлын гараагаа АНУ-ын хөрөнгө оруулалтын сангуудад үйлчилгээ үзүүлдэг “CITCO” компаниас эхлүүлсэн бөгөөд уг компанийн өсөлт хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн эрхэмүүдийн нэг гарцаагүй мөн. 2008 онд Монголдоо эргэн ирж хөрөнгө оруулалтын сан байгуулалцаж, үргэлжлүүлэн Ньюком Группийн агаарын зорчигч тээврийн “Изинис Эйрвэйз” компанийг огцом өсөлт болон хямралын үед амжилттай удирдан ажилласан байдаг.

Үүний дараагаар 2013 оноос Оюу Толгой ХХК-ийн эрчим хүчний стратеги хариуцсан захирлаар томилогдож Монгол Улсын засгийн газартай гүний уурхайн, эрчим хүчтэй холбоотой асуудлаар хийх хэлэлцээрийг ахлан ажиллаж, 2016 онд Австрали улсруу Рио Тинто Зэсийн группийн стратегийн ач холбогдол бүхий төслүүд, мөн ногоон хөгжлийн бодлого, стратегийг хариуцаж ажиллахаар томилогдсон арвин түүхтэй Монголын урдаа барих чадварлаг мэргэжилтэн юм.  

Тэрээр АНУ-ын UC Berkeley сургуульд MBA зэрэг хамгаалсан бөгөөд жюү жицүгийн хар бүстэй, Монголын жюү жицүгийн холбооны ерөнхийлөгч, дөрвөн хүүгийн аав, уулын авиралтаар хичээллэдэг сонирхолтой нэгэн аж.


Бүртгэл хаагдсан

Previous
Previous
March 6

Монголын Манлайлагч Эмэгтэйчүүд