Бидний тухай

 

MNG Summit нь Монгол улсын ирээдүй болох залуустаа урам зориг өгөх, цаашлаад ажил карьер, хувь хүний хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготой, сайн дурын үндсэн дээр нэгдсэн төрийн бус байгууллага юм.

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд


10.png

Ганбаатарын Батчимэг

Цахим Стратеги | Boeing

Тэрээр 2014 онд MNG summit-д элсэж Чикаго хотод бидний хамгийн анхны хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг зохион байгуулахад хамтран ажиллаж байсан. Үүнээс хойш манай маркетингийг голчлон хариуцаж ажилладаг. Тэрээр одоогоор University of Chicago Booth School of Business-д MBA горилон суралцаж байна. (LinkedIn)

8.png

Энх-Эрдэнийн Энхтуяа

Нягтлан Бодох Бүртгэлийн Менежер | PepsiCo

Энхтуяа нь 2014 онд  Чикаго хотод зохион байгуулсан хамгийн анхны хөдөлмөрийн үзэсгэлэн яармагт хөрөнгө санхүүгийн тал дээр  голчлон  анхаарч ажиллаж байсан. Дараа дараагийн жилүүдээс үйл ажиллагаанд хэрэгцээт тоног төхөөрөмжийг хариуцан ажилласан. Тэрээр Northern Illinois University-г нягтлан бодох бүртгэлийн менежерээр суралцан төгссөн мөн тус сургуулийн MBA зэргийг хүртсэн байгаа. Үүнээс гадна Depaul university-д шинжлэх ухааны нягтлан бодох бүртгэлийн бакалавр зэрэг хүртсэн.(LinkedIn)

 
7.png

Дамдинсүрэнгийн  Жанцанхорол

Колумбиа Их Сургуулийн MPA Зэрэг Горилон Суралцагч

Жанцаа нь MNG summit анх байгуулагдсан цагаас хойш сайн дураар ажиллаж байгаа ч өмнө нь энэ төрлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож удирдан зохион байгуулдаг байсан. Тэрээр одоогоор Төрийн захиргааны магистрын чиглэлээр сурч байгаа. НҮБ-ийн Хүүхдийн сангийн үйл ажиллагаанд дадлага хийж байсан туршлагатай. (LinkedIn)

2.png

Мөнх-Ачитын Маралмаа

Колумбиа Их Сургуулийн Обама сангийн тэтгэлэгт Суралцагч

Маралмаа нь Колумбын их сургуульд Обама сангийн тэтгэлэгт шалгаран суралцаж байна. Өмнө нь тэрээр залуус, боловсрол, ардчиллын чиглэлээр ажилладаг Зориг сан ТББ-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан туршлагатай. Бригам Юнгийн их сургуулийг маркетинг, харилцааны мэргэжлээр дүүргэсэн. (LinkedIn)

 
5.png

Төмөрбатын Тэмүүлэн

Хувийн Өмчийн Мэргэжилтэн | Resource Capital Funds

Тэмүүлэн нь MNG summit үйл ажиллагааны 2 удаагийн үндсэн зохион байгуулагчаар ажиллаж байсан ууган гишүүдийн нэг юм. Тэрээр Colorado School of Mines-г уурхайн инженерээр төгссөн. Одоогоор Колорадо мужийн Денвер хотод хувийн өмчийн мэргэжилтнээр ажиллаж, амьдарч байна. (LinkedIn)

6.png

Мөнхбатын Янжаа

Дизайн Зөвлөх | НҮБ

Янжаа нь MNG summit байгууллагын хамгийн отгон ТУЗ- н гишүүн бөгөөд 2016 онд Сиэтл хотод зохион байгуулагдсан үйл ажиллагаанд оролцсоноор дараа жил нь сайн дурын ажилтнаар ажиллаж эхлэх болсон байгаа. 2019 онд NYC-д болсон үйл ажиллагаанд төхөөрөмж хариуцсан ажилтнаар ажилласан. University of Bridgeport-г дизайн менежментийн магистраар төгссөн. Одоогоор NYC-д дизайнераар ажилладаг. (LinkedIn)

Өмнөх удирдах зөвлөлийн гишүүд

Загдбазарын Ганаа

BIM Төслийн Инженер | Hathaway Dinwiddie

Ганаа нь 2015 оноос хойш энэхүү байгууллагад сайн дурын зохион байгуулагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2017 онд Лос Анжелест болсон үйл ажиллагаанд тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн. Тэрээр өмнөд Калифорнийн их сургуулийг Иргэний инженерийн чиглэлээр төгссөн бөгөөд одоогоор Лос Анжелест төслийн инженерээр ажиллаж байгаа. (LinkedIn)