Back to All Events

Гарааны бизнест хэрхэн амжилттай хөрөнгө босгох вэ?

MNG Summit болон Irbis Ventures-д хамтран, гарааны бизнес эрхлэгчид, венчур капиталистуудыг урьж гарааны бизнесээ хэрхэн яаж амжилттай босгох талаар тэдний стратеги, өдийг хүртэл сурч мэдсэн мэдлэг туршлагыг хамтдаа хуваалцах гэж байна.

1-р сарын 27-ны Лхагва гаригт @ 19 PM CST, УБ-ын цагаар  1-р сарын 28-ны Пүрэв гарагт @ 9AM цагт бидэнтэй нэгдээрэй.

Үйл ажиллагааны хөтөлбөр:

  • 45 минут | Хэлэлцүүлэг | Irbis Ventures компанийн гүйцэтгэх захирал Цэнгэл удирлан явуулна.

  • 45 минут | Бүлгийн хэлэлцүүлэг | Zoom-р группүүдэд хуваагдан манай зочин илтгэгчидтэй тус бүрчилэн нээлттэй асуулт хариулт өрнүүлэх боломжтой.


Oasis Colored.png

Энэ арга хэмжээнд  Irbis Oasis-тай хамтран ажиллах болсондоо бид туулийн баяртай байна. Irbis Oasis-н startup community-д нэгдээрэй.

Зочин оролцогчдын товч танилцуулга:

Screen Shot 2021-01-17 at 12.33.38.png

Чимэддоржийн Цэнгэл

Irbis Ventures компанийн гүйцэтгэх захирал | Сингапур

Цэнгэл нь хуульч мэргэжилтэй бизнес эрхлэгч юм. Тэрээр байгууллагын санхүүжилт, компани хоорондын нэгдэл, хувийн өмчийн талаар арвин туршлагатай тул компаниудад бүтэц зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын бэлэн байдал, хөрөнгө оруулалтын баримт бичиг (захиалгын гэрээ, хувьцаа эзэмшигчдийн гэрээ г.м) хэлэлцээр хийх чиглэлээр зөвлөгөө өгдөг. Тэрээр саяхан AND Global-д Marubeni болон Techstars-тай хамтран хэрэгжүүлж байгаа Series А-д зөвлөгөө өгсөн байна.

1564361891632.jpeg

Зоригийн Хатантуул 

Innospark Ventures дахь венчур капиталист | Бостон, MA

Хатантуул нь Бостонд байрладаг хөрөнгө оруулалтын фирм Innospark Ventures компанийн хөрөнгө оруулагч бөгөөд тус компани нь New england нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг хиймэл оюун ухааны компаниудад хөрөнгө оруулалт хийдэг. Тэрээр бизнес эрхлэлт, хиймэл оюун ухаан, нийгмийн нөлөө чиглэлээр MIT Sloan-ийн MBA зэрэгтэй. 

LdCwU6Hy_400x400.jpeg

Батмөнхийн Монжи

Matter болзооны апп хамтарсан үүсгэн байгуулагч ба гүйцэтгэх захирал | Санта Моника, Калифорниа

Matter нь хүмүүсийн хооронд нандин холбоо бий болгох болзооны шинэ апп юм. 2020 онд Маттер ойролцоогоор 400 мянган ам долларын санхүүжилт босгож чадсан. Монжи үүнээс өмнө McKinsey (менежментийн зөвлөх пүүс) -ийн менежментийн менежер, мөн Либерти Партнерс (санхүүгийн зөвлөх пүүс) -ийн захирлаар ажиллаж байсан. Өмнөд Калифорнийн Их Сургуульд бакалавр, Колумбын Их Сургуульд магистрын зэрэг хамгаалсан.

1610340438364.jpeg

Жигжидсүрэнгийн Ганзориг



Egulen Systems компанийн гүйцэтгэх захирал | Чикаго, Иллиной

Ганзориг нь салбартаа 10 гаруй жил ажилласан туршлагатай, Мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн нэгэн юм. Ганзориг нь үйлчилгээний програм хангамжийн шийдлүүдээр дагнан ажилладаг. Салбарынхаа орчин цагын чиг хандлагыг үргэлж анзааран түүнд тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож чадаж буйгаараа тус компаниыг зах зээлд амжилт олоход ихээхэн нөлөөлсөн байдаг. 



Энд бүртгүүлнэ үү

Previous
Previous
December 30

Шинэ жилийн онлайн арга хэмжээ

Next
Next
March 6

Монголын Манлайлагч Эмэгтэйчүүд