Back to All Events

Монгол Судалгааны Шинжээч Мэргэжилтнүүд

Хэлэлцүүлгийн Бичлэг:


“Судалгааны Шинжээч Салбар Дахь Монгол Мэргэжилтнүүд” Онлайн Хэлэлцүүлэг 

Ес дэхь виртуал арга хэмжээндээ зориулж бид монгол судалганы шинжээчдийг урьж оролцуулж байна!

Үйл ажиллагааны хөтөлбөр:

  • Эхний 45 минут | Хэлэлцүүлэг | Д. Жанцанхорол, МPA Колумбийн их сургууль, хөтлөн явуулна Сүүлийн

  • 45 минут | Чөлөөт асуулт хариултын цаг | Зочин оролцогчдоос хамгийн их сонирхол татсан мөн асуулт асуухыг хүссэн нэг оролцогчийг сонгон тухайн оролцогчийн хэлэлцүүлгийн өрөөнд хуваагдан орно. Та бүхэн сонирхсон бүхий л сэдвээр манай зочдоос асуулт асууж, хариулт авах боломжтой.

Зочин оролцогчдын товч танилцуулга:

Social Media Card__Speaker 1.png

Судалгааны Шинжээч, Эрчим Xүчний Бодлогын Cудалгааны Сан

О.Баттулга нь Вашингтон хотноо Эрчим хүчний бодлогын судалгааны санд байгалийн хий, газрын тосны бодлого, зах зээлийн судалгаа хийдэг. Тэрээр инноваци, эрчим хүч, технологийн бодлогын чиглэлээр АНУ-ын хэд хэдэн байгууллагад ажилласан туршлагатай. Мөн Монголд төрийн бодлогын судалгааны газар (Стратегийн судалгааны хүрээлэн), олон улсын байгууллагуудад ажиллаж байсан. Жонс Xопкинсийн Олон улсын судлалын сургуулийн эрчим хүчний бодлого, олон улсын эдийн засгийн мастерийн зэрэгтэй.

Судалгааны шинжээч, Нью Иорк дахь Төрийн Нөөцийн Сан

Монголд санхүү эдийн засгийн дээд сургуульд 2 жил суралцаад Америкийн нэгдсэн улсын Калифорни мужийн Оакланд хотын Laney Community College-д ирж суралцсан. Тус сургуулиасаа Беркли дэхь Калифорнийн их сургууль руу шилжин суралцаж эдийн засгийн мэргэжлээр шилдэг төгсөгчийн нэгээр шалгарч сургуулиa амжилттай төгссөн. Суралцаж байх хугацаандаа сургуулийн дэргэдэх хөдөлмөр ажил эрхлэлтийн судалгааны хүрээлэнгийн цалин, хөдөлмөр эрхлэлтийн динамикийн төвд 2 жил судалгааны туслах ажилтнаар ажилласан. Мөн 3-р курсынхаа зун Доктор бэлдэх эрчимжүүлсэн сургалтанд сонгогдон хамрагдаж байсан. Төгсөх зундаа сургуульдаа бакалаврын оюутнуудад эдийн засгийн хичээл заах туслах багшаар ажиллаж байгаад сургуулиа төгссөний дараа ажиллаж байсан судалгааны төвдөө хагас жил ажиллаад Нью Иорк дахь Төрийн Нөөцийн Санд судалгааны шинжээчээр орон одоо 2 дахь жилдээ ажиллаж байна.

SMC_Speaker 3.png

Докторын Оюутан/Туслах Багш, Нью-йорк Мужийн Албани Дахь Их Сургууль

Баттулга нь Нью-Йорк мужийн Албани дахь их сургуульд Төрийн захиргаа, бодлого, судалгаа шинжилгээний чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа. Түүний судалгааны үндсэн чиглэл нь цахим засаглал, цахим хуваагдал, төрийн салбарт шийдвэр гаргах автоматжуулалт зэрэг юм. Тулга нь дотоодын болоод олон улсын салбар хослон ажиллаж байсан туршлагатай. Тэрээр Монголд Азийн сан, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал мөн Гадаад Хэргийн Яаманд ажиллаж байсан. АНУ-д Лос Анжелес мужийн Хантингтон Парк хотын тамгын газар, Innolume, Inc болон US Market Access Center-д ажиллаж байсан. Тэрээр Өмнөд Калифорнийн их сургуулийн Төрийн удирдлагын магистр, San Jose State University-н Бизнесийн удирдлагын магистр, Олон улсын бизнесийн бакалавр зэрэгтэй. Тэрээр хоккей үзэх, ном унших, шинэ хүмүүстэй уулзаж танилцах дуртай.


Previous
Previous
August 7

Гарааны Бизнес Эрхлэгч Монголчууд

Next
Next
September 18

Монголчууд Ашгийн Төлөө Бус Үйл Ажиллагаа Эрхлэгчид