Back to All Events

Гарааны Бизнес Эрхлэгч Монголчууд

Хэлэлцүүлгийн Бичлэг:


“Монголчууд бол Гарааны Бизнес Эрхлэгчид” Онлайн Хэлэлцүүлэг 

Бид энэ удаагийн онлайн арга хэмжээндээ Гарааны бизнесээ амжилттай эрхлэн яваа монгол залуучуудын төлөөллүүдийг  урьж оролцуулаж байна.

Хөтөлбөр:

  • 45 мин | Хэлэлцүүлэг | Pepsi Co дэхь Нягтлан бодох бүртгэлийн менежер, Э. Туяа хөтлөн явуулна.

  • 45 мин | Чөлөөт ярилцлагын цаг | Зочин оролцогчдоос хамгийн их сонирхол татсан мөн асуулт асуухыг хүссэн нэг оролцогчийг сонгон тухайн оролцогчийн хэлэлцүүлгийн өрөөнд хуваагдан орно. Та бүхэн сонирхсон бүхий л сэдвээр манай зочдоос асуулт асууж, хариулт авах боломжтой.

Зочин оролцогчдын товч танилцуулга:

Батболдын Батжин

"Томужин" энтерпрайзийн үүсгэн байгуулагч, захирал | Улаанбаатар

Батболдын Батжин нь "Томужин" энтерпрайзийн үүсгэн байгуулагч, захирал. Монголоос гадна англи, франц хэлээр чөлөөтэй ярьдаг. Тэрээр АНУ-ын Виллямс либерал артс коллежийг олон улсын харилцаа, франц соёл судлалын чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Коллежоо төгсөж Монголд ирээд Томужин академи, Томужин Дижитал, Томужин ахлах сургууль зэргээс бүрдэх Томуужин энтерпрайзийг үүсгэн байгуулсан. Томужин энтерпрайз нь монгол оюутан залууст ирээдүйн зорилгодоо хүрэхэд нь туслах мэргэжлийн багш, зөвлөхүүд мөн администраторуудтай нягт холбоотой хамтран ажилладагаараа онцлог. Эдгээрээс Томужин академи нь Америкийн шилдэг их сургуулиудыг монгол оюутнуудтай холбох зорилготой төрийн бус боловсролын байгууллага юм. Харин Томужин дижитал нь хүмүүст амжилтанд хүрэхэд нь туслах, боловсрол олгох, тэднийг бэлтэх технологийн системийг бүтээхэд чиглэн ажилладаг. Томужин ахлах сургуулийн хувьд бүтээлч, бие даасан, дэлхийг өөрчлөх чадвартай ирээдүйн хойч үеийг бэлдэх зорилготойгоор боловсролын үйл ажиллагаа явуулдаг. Тус сургууль нь сургалтын арга барилдаа Project-Based Learning (PBL) буюу төсөл дээр суурилсан сургалтын арга барилыг түлхүү ашигладаг онцлогтой.

__Speaker 1.png

Амарсайханы Уянга

ҮР минь хүүхдийн хувцасны брэндийг үүсгэн байгуулагч, Эхийн сэтгэлээр урлав ХХК-н гүйцэтгэх захирал | Улаанбаатар

Амарсайханы Уянга нь 2017 онд анх ҮР минь брэндийг том хүүдээ зориулан үүсгэн байгуулж байсан. "Шарк танк Монголиа" 2-р улирлын шоу нэвтрүүлэгт оролцсоноор брэнд олонд танигдах болсон.  Улс үндэстэн бүрт үндэсний хэлээрээ дамжуулан ойлгогддог үнэ цэн, соёл гэж бий. ҮР минь брэнд нь Монгол гэр бүлийн дотно уур амьсгалыг нэмэгдүүлэх, аз жаргалтай дурсамжийг хадгалах зорилгоор тусгай хэвлэлттэй хүүхдийн хувцас, гэр бүлийн хослол үйлдвэрлээд 3 дахь жилтэйгээ золгож байна. Одоогоор Улаанбаатар хотод 4, хөдөө орон нутагт 4, онлайн 2 платформоор борлуулалтаа хийж байна. Үүсгэн байгуулагч нь 2012 онд МУИС-н газрын кадастр баклавр, 2014 онд ХААИС, ургамлын нөөц-био үйлдвэрлэлийн магистр зэрэг хамгаалсан. Ажлын гараагаа банк санхүүгийн салбарт ажиллаж эхэлснээр маркетингийн менежментээр дахин суралцаж өдийг хүртэл бизнесийн салбарт ажиллаж байна. Нийтдээ банк санхүүгийн салбарт 4 жил, ЖДҮ-зөвлөх үйлчилгээний чиглэлээр 1 жил, 2019 оноос өөрийн үүсгэн байгуулсан Эхийн сэтгэлээр урлав ХХК -н гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Эрдэнийн Оюунцэцэг

KHADAAN гоо сайхны брэнд үүсгэн байгуулагч | Лос Анжелес

Эрдэнийн Оюунцэцэг нь 2011 онд Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2011-2013 онд Олон Улсын Улаан Загалмай - Монгол дахь салбарт Project Officer хийж байсан.  Тэрээр 2014 онд АНУ ирээд 2 жил гоо сайхны талбар, хамтран ажиллах лаборатор, бүтээгдэхүүний судалгаа хийсний эцэст 2016 оны 12 сард KHADAAN брэндийг үүсгэн байгуулан, танилцуулсан болно. KHADAAN брэнд евро стандартын дагуу гоо сайхан болон нүүр будалтын бүтээгдэхүүнүүдээ АНУ-д үйлдвэрлэн монгол охид бүсгүйчүүдийн хэрэглээг ханган нийлүүлсээр байна. Нэмэлт химийн бодисгүй мөн байгалд ээлтэй, илүү хаягдал гаргадаггүйгээрээ бусад брэндээс давуу талтай ба нийгэмд болон байгаль орчинд илүү хариуцлагтайгаар ханддаг брэнд юм.  Гоо сайхны брэнд үүсгэх болсон шалтгаан нь эмзэг харшламтгай арьстай өөртэйгээ адил бүсгүйчүүдэд химийн найрлагайгүй, зөөлөн бүтэцтэй гоо сайхан мөн нүүр будалтын чанартай бүтээгдэхүүнүүдийн АНУ-д үйлдвэрлэн Монгол бүсгүйчүүддээ нэн түрүүнд хүргэх удаагаар Монгол брэндээ дэлхийн зах зээлд таниулах зорилготой ажиллаж байна.


BG 2.jpg
BG.png
Previous
Previous
July 24

Боловсролын Салбар Дахь Монголчууд

Next
Next
August 21

Монгол Судалгааны Шинжээч Мэргэжилтнүүд