Back to All Events

Тусгай хэлэлцүүлэг: Монгол хэл

Хэлэлцүүлгийн Бичлэг:

Монгол Хэлний Тухай Онлайн Хэлэлцүүлэг

9 сарын 22-ны СST цагаар 6:30pm, Улаанбаатарт 9 сарын 23-ны өглөө 7:30am цагт уулзацгаая!!!

Үйл ажиллагааны хөтөлбөр:

  • Эхний 45 минут | Хэлэлцүүлэг | Загдбазарын Ганаа хөтлөн явуулна

  • 45 минут | Нээлттэй асуул хариулт

Зочин оролцогчдын товч танилцуулга:

119508937_643174333001797_8629736749659043608_n.jpg

Тогочогийн Энхбат

Ерөнхий Редактор | Өвөр Монголын Xүний ​​Эрхийн Mэдээллийн Өртөөг (ӨМХЭМӨ)

Тогочогийн Энхбат нь 1972 онд Өвөр Монголд төрж, 1998 онд АНУ-д ирсэн. Тэрээр 2001 онд Нью-Йоркт байрлах Өвөр Монголын Xүний ​​Эрхийн Mэдээллийн Өртөөг (ӨМХЭМӨ) байгуулж түүнээс хойш өнөөг хүртэл захирлаар болон англи, япон, хятад, монгол хэл дээр хэвлэгдэн гардаг ӨМХЭМТ-н “South Mongolia Watch” мэдээллийн товхимлын ерөнхий редактороор ажилладаг. Энхбат нь АНУ-д 1998 онд АНУ-д ирснээс хойш НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, НҮБ-ын уугуул иргэдийн байнгын форум, НҮБ-ын цөөнхийн асуудлаарх форум, НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хороо, БНХАУ-ын асуудлаархи АНУ-ын Конгрессын комисс, АНУ-ын Төрийн департамент, Европын парламент, Шотландын парламент зэрэгт Өвөр Монголын хүний ​​эрхийн нөхцөл байдлын талаар үнэн бодиттой мэдээлэлийг хүргэхээс гадна TIME magazine, CNN, New York Times, Wall Street Journal, Washington Post, BBC, The Guardian, Reuters, Voice of America and Radio Free Asia зэрэг томоохон мэдээллийн хэрэгслүүд болон бусад олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ талаар ярилцлага өгч байсан. Түүний бүтээж туурьвсан ажлуудаас дурьдвал Бүгд Найрамдах Халимаг Улсын Ерөнхийлөгч Кирсан Илюмжиновын намтар, Доктор Джаб Наминов Бурчиновын Халимаг түмний иргэний эрхийн төлөө тэмцэл, НҮБ-ын уугуул иргэдийн эрхийн тухай тунхаглал, Доктор Джин Шарпын Диктатураас Ардчилал руу, н улс төрийн хоригдол, хүний ​​эрхийн хамгаалагч Хадагийн Өвөр Монголоос гарах арга зам, Доктор Огнос Цогтын Монголын тал нутагт хийсэн геноцид гэх зэрэг орчуулгын томоохон ажлууд байна. Тэрээр Монгол, Хятад, Япон, Англи хэлээр ярьдаг.

Мягмарын Саруул-Эрдэнэ

Хэл Шинжээч, Орчуулагч, Нийтлэлч, Сурган Хүмүүжүүлэгч

Саруул-Эрдэнэ нь 1994 онд МУБИС-ийг Монгол хэл уран зохиолын багш мэргэжлээр төгссөн ба улмаар 1996 онд магистр, 2002 онд докторын зэргийг Хэл шинжлэлийн ухаанаар хамгаалсан. Тэрээр 2000-2001 онд Истанбулын их сургууль, 2002-2007 онд Индианагийн их сургуульд зочин судлаачаар ажиллаж байсан. . 2008-2019 онд АНУ-ын Төрийн Департаментын Гадаад Харилцааны Дээд Сургуульд багшаар ажилласан бөгөөд 2019 оноос хойш КНС-д Монгол номын мэргэжилтэн хийж байгаа билээ. . Саруул-Эрдэнэ нь мөн АНУ дахь Монгол Соёлын Төвийн тэргүүн, Өдрийн сонины Вашингтон дахь тусгай сурвалжлагч, СУИС-ийн зочин профессорын ажлыг давхар гүйцэтгэдэг.


Previous
Previous
September 18

Монголчууд Ашгийн Төлөө Бус Үйл Ажиллагаа Эрхлэгчид

Next
Next
October 2

Монголчууд Уран Бүтээлчид