Back to All Events

Монголчууд Уран Бүтээлчид

Хэлэлцүүлгийн Бичлэг:

“Монголчууд Уран Бүтээлчид” Онлайн Хэлэлцүүлэг 

Бидний энэ удаагийн виртуал ярилцлагын арга хэмжээнд артист, muralist, art director, болон хүүхэлдэйн киноны уран бүтээлч нар оролцох болно. 10 сарын 2 нд буюу энэ баасан гаригийн орой @6:30PM CST, монголд 10 сарын 3 буюу хагассайн өдрийн өглөө @7:30AM-д уулзацгаая.

Үйл ажиллагааны хөтөлбөр:

  • Эхний 45 минут | Хэлэлцүүлэг | Мөнхбатын Янжинлхам хөтлөн явуулна.

  • 45 минут | Чөлөөт асуулт хариултын цаг | Зочин оролцогчдоос хамгийн их сонирхол татсан мөн асуулт асуухыг хүссэн нэг оролцогчийг сонгон тухайн оролцогчийн хэлэлцүүлгийн өрөөнд хуваагдан орно. Та бүхэн сонирхсон бүхий л сэдвээр манай зочдоос асуулт асууж, хариулт авах боломжтой.

Зочин оролцогчдын товч танилцуулга:

Mongolians Are Creators.png

Зураач, muralist | Heesco TM

Зураач Heesco нэрээрээ олонд танигдсан Хүрэлбаатар овогтой Хоснаран нь Австралийн Мельбурн хотод ханын болон дүрслэх урлагийн зураачаар ажилладаг. Тэрээр Сиднейн Урлагийн Коллежийг 2005 онд дүрслэх урлагийн бакалавр зэрэгтэй төгссөн бөгөөд түүнээс хойш энэ салбартаа нэрээ таниулж яваа уран бүтээлч юм. Хорин жилийн хугацаанд тэрээр 7 бие даасан үзэсгэлэн, маш олон хамтарсан үзэсгэлэн, олон улсын хамтарсан төслүүдийг удаа дараа зохион байгуулж, үндэсний болон олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр олонд түгээж байсан. Түүний зургийн санаа нь улс төр, нийгэм, урлаг, комик ном, поп урлаг, монгол соёл, хийсвэрлэл зэргээс үүдэн бий болсон байдаг. Түүний уран бүтээл нь өөрийн гэсэн өвөрмөц төрх, техникийн ур чадвар, түүний нүр их хүчин чармайлтаар бусдаас ялгарч харагддаг.

Art Director | Publicis

Номин нь одоогоор Сиэтл хотод зар сурталчилгааны салбарт Art director-р ажилладаг. Тэрээр Virginia Commonwealth University Brandcenter-т Branding / Art Direction чиглэлээр мастерийн зэрэг хүртсэн. Түүний ажлын туршлагаас дурьдвал T-Mobile, Netflix, 20th Television, Nestle, Unilever, Miller Lite зэрэг компаниудад багтана.

Цолмонжаргал овогтой Бат-Оргил

Үүсгэн байгуулагч & CEO | Gertoon

Цолмонжаргалын Бат-Оргил сэтгүүлч мэргэжилтэй нэгэн. Beer nighy studio -ийн багийн гишүүн. 2017 оноос эхлэн Оннц Дүмд анимейшны Артист (Дамбжаа, Сандаг, Гомбжоо ахын дүрүүдэд тус тус дуу оруулж байсан), background зураач, sound special effect хийдэг байсан. 2020 оноос эхлэн Гэртүүн компаныг санаачлан байгуулж Мөнх Тунх анимейшны зохиолч найруулагчаар ажиллаж байна.


Previous
Previous
September 22

Тусгай хэлэлцүүлэг: Монгол хэл

Next
Next
November 25

Энэ хүнд үед зүтгэж буй баатрууддаа талархах уулзалт