Back to All Events

Уул Уурхайн Салбар Дахь Монголчууд


Хэлэлцүүлгийн Бичлэг:


“Уул Уурхайн Салбар Дахь Монгол Мэргэжилтнүүд” Онлайн Хэлэлцүүлэг 

6 сарын 26-ны Баасан гаригт СST цагаар 6:30pm, Улаанбаатарт бямба гаригийн өглөө 7:30am цагт уулзацгаая!!! Бид энэ удаагийн онлайн арга хэмжээндээ уул уурхайн салбарт амжилттай яваа монгол залуучуудын төлөөллүүдийг  урьж оролцуулахаар болсон байгаа. Бидний үйл ажиллагааг дэмжин, хамтран ажиллаж буй Egulen Systems -н хамт олонд талархлаа илэрхийлье.

Хөтөлбөр:

  •  Эхний 45 минут | Хэлэлцүүлэг | Resource Capital Funds уул уурхайн хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Төмөрбатын Тэмүүлэн хөтлөн явуулна. 

  • Сүүлийн 45 минут | Чөлөөт асуулт хариултын цаг | 4 зочин оролцогчдоос хамгийн их сонирхол татсан мөн асуулт асуухыг хүссэн нэг оролцогчийг сонгон тухайн оролцогчийн хэлэлцүүлгийн өрөөнд хуваагдан орно. Та бүхэн сонирхсон бүхий л сэдвээр манай зочдоос асуулт асууж, хариулт авах боломжтой.

Зочин оролцогчдын товч танилцуулга:

Гончигийн Цолмон

Seequent компаний Монгол дахь төлөөлөгч, уул уурхайн салбарт технологийн болон мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэгч; Trigteq компанийн үүсгэн байгуулагч

Тэрээр геологич болон гемологич мэргэжилтэй. Монгол болон АНУ-д эрдмийн зэрэг хамгаалж Монгол, АНУ, Хонконг, Бразил, Хятад, Энэтхэг гэх зэрэг олон орны уул уурхай салбарт ажилласан 16 жилийн арвин туршлагатай. Тайланд, Хятад, АНУ-д эрдэнэс судлалын чиглэлээр 2 жил ажилласан. Одоогоор Seequent, Imago, Oreas зэрэг дэлхийн тэргүүлэх компаниудын технологийг монгол дахь гадаад болон дотоодын уул уурхайн компаниудын үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн Канадын тэргүүлэх компаниудтай хамтран Монголд хайгуул, олборлолтод хүний оролцоог багасган, хиймэл ухаан ашиглалтыг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Ганбатын Халиунгоо

Азийн Сангийн Хотын Засаглалын Сайжруулах Төслийн Менежер

Халиунгоо нь Фулбрайтын тэтгэлгээр АНУ-н Vanderbilt University-д Хөгжлийн эдийн засгийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан. Уул уурхайн салбарт Оюу Толгой ХХК, Сентерра Гоулд Монголиа ХХК гэх мэт томоохон компаниудад ажиллаж байсан туршлагатай. Одоогоор АНУ төвтэй Азийн сангийн Монгол дахь оффист Хотын засаглалыг сайжруулах төслийг удирдаж байгаа. Мөн Монгол дахь Америкад төгсөгчдийн холбоо болон Монголын залуу манлайллын сүлжээ зэрэг байгууллагад ТУЗ-н гишүүнээр ажиллаж байна.

Үржингийн Өнөржаргал

Оюу Толгой ХК-д Уурхайн Инженер

Одоогоор Оюу Толгойн далд уурхайн төслийн богино хугацааны төлөвлөлтийн инженерээр ажилладаг. 2017 онд Канадын Ванкувер дахь University of British Columbia cургуульд уул уурхайн чиглэлээр инженерийн магистрийн зэрэг хамгаалсан. Oюу Толгойн гүний төслүүдэд бизнес хөгжүүлэлтээс авхуулад нилээд олон чиглэлээр ажиллаж байсан туршлагатай.

Бумцэрэнгийн Солонго

Диавик Даймонд Майн (Рио Тинто) Компанид Уурхайн Инженер

Рио Тинто дахь Диавик Даймонд Майн компанийн богино хугацааны төлөвлөлтийн инженерээр ажилладаг. МУИС-ийн Байгаль орчны чиглэлээр бакалавр, Бритиш Колумбийн их сургуулийн уул уурхайн инженерийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан. Өмнө нь Канадын Shell, Оюу Толгойн уурхайн уул уурхайн инженерээр ажиллаж байсан. Түүний энэхүү салбарт голчлон ажилладаг чиглэл нь уурхайн төлөвлөгөө (богино болон урт хугацааны аль алинд нь), уурхайн мэдээллийн дүн шинжилгээ хийх, мөн тухайн салбарт шинэлэг технологи нэвтрүүлэх зэрэг юм.


BG 2.jpg
BG.png

Хураангуй:

“Уул уурхайн салбар дахь Монгол мэргэжилтэнүүд” онлайн хэлэлцүүлэг маань амжилттай болж өнгөрлөө. Бидний урилгыг хүлээн авч оролцсон зочиддоо болон өглөөний үнэтэй цагаа бидэнтэй хуваалцсан бүх оролцогчиддоо баярлалаа. Хэлэлцүүллэгийн Live video- с уул уурхайн салбарын талаарх сонирхолтой яриаг үзэж сонирхоорой.

Screen Shot 2020-06-26 at 20.42.39.png
Previous
Previous
June 12

Кино Урлагийн Салбар Дахь Монголчууд

Next
Next
July 10

Банк Санхүүгийн Салбар Дахь Монголчууд