Back to All Events

Банк Санхүүгийн Салбар Дахь Монголчууд

Хэлэлцүүлгийн Бичлэг:


“Банк Санхүүгийн Салбар Дахь Монгол Мэргэжилтнүүд” Онлайн Хэлэлцүүлэг

7 сарын 10-ны Баасан гаригт СST цагаар 6:30PM, Улаанбаатарт Бямба гаригийн өглөө 7:30AM уулзацгаая!!!

Бид энэ удаагийн онлайн арга хэмжээндээ банк санхүүгийн салбарт амжилттай яваа монгол залуучуудын төлөөллүүдийг  урьж оролцуулахаар болсон байгаа. Бидний үйл ажиллагааг дэмжин, хамтран ажиллаж буй Egulen Systems -н хамт олонд талархлаа илэрхийлье.

Хөтөлбөр:

  • 45 минут | Хэлэлцүүлэг | Resource Capital Funds уул уурхайн хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Төмөрбатын Тэмүүлэн хөтлөн явуулна.

  • 45 минут | Чөлөөт асуулт хариултын цаг | 3очин оролцогчдоос хамгийн их сонирхол татсан мөн асуулт асуухыг хүссэн нэг оролцогчийг сонгон тухайн оролцогчийн хэлэлцүүлгийн өрөөнд хуваагдан орно. Та бүхэн сонирхсон бүхий л сэдвээр манай зочдоос асуулт асууж, хариулт авах боломжтой.

Зочин оролцогчдын товч танилцуулга:

GC-02.png

Цэрэнраашийн Хангай

Банкир | Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ) | Ulaanbaatar

Хангай нь Британы Essex-н их сургуулийг эдийн засгийн чиглэлээр суралцан төгссөн. Rio Tinto компаний Оюу Толгой төслийн эрчим хүчний болон бусад стратегийн төслийн арилжааны шинжээчээр 4 жил, бүс нутгийн хөрөнгө оруулалтын банк, хөрөнгийн биржид 4 жил тус тус ажиллаж байсан арвин туршлагатай. 2015 оноос хойш ЕСБХБ-д ажиллаж эхэлсэн бөгөөд одоогоор байгалийн баялагийн багт буюу уул уурхай, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах, зээл олгох төслүүд дээр өөрийн хувь нэмэрээ оруулан амжилттай ажиллаж байна.

Bankers-05-08.png

Баттулгын Ука

Morgan Stanley Xөрөнгө Оруулалтын Банкны Шинжээч | San Francisco

Баттулга овогтой Ука нь Brown University -д эдийн засгийн чиглэлээр суралцаж төгссөн одоогоор Morgan Stanley-д хөрөнгө оруулалтын банкны шинжээчээр ажиллаж байна. Тус байгууллага нь хувийн хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж болон томоохон үйлдвэрлэлийн компаниудад зөвлөгөө өгөхөд төвлөрч ажилладаг. Тэрээр их сургуульд байхдаа ахисан түвшний эдийн засгийн туслах багш мөн бакалаврын оюутнуудад сургуулиа амжилттай төгсөх цаашлаад ажлын карьерт нь туслах үйл ажиллагаа явуулдаг байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Бага насандаа Америкад цагаачилж ирсэн ч Монгол - Америк холбоогоор дамжуулан одоогийн хамгийн дотны найз нөхөдтэйгөө танилцсандаа туулийн баярлаж явдаг.

Bankers-09.png

Гантөмөрийн Мөнх-Ариун

Goldman Sachs Xөрөнгө Оруулалтын Банкны Мэргэжилтэн | New York

Мөнх-Ариун нь Нью Йорк дахь Goldman Sachs-н технологи, медиа, телеком группд хөрөнгө оруулалтын банкны мэргэжилтнээр ажилладаг. 2019 онд Колумбийн Бизнесийн сургуулийн МВА-г төгссөн. Peking их сургуулиас хиймэл оюун ухааны чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшсэн. Колумбийн Бизнесийн сургуульд элсэхээсээ өмнө Улаанбаатар дахь Schulze Global Investments-ийн ахлах шинжээч, Монгол Улсын Хөгжлийн Банкны зээлийн шинжээч байсан. Тэрээр чөлөөт цагаараа бялуу нарийн боов хийх мөн подкаст сонсох дуртай.


Artboard 1.png
Screen Shot 2020-06-18 at 2.35.38 AM.png

Хураангуй:

101489601_1664890663658411_5976884241529569280_o.jpg
Previous
Previous
June 26

Уул Уурхайн Салбар Дахь Монголчууд

Next
Next
July 14

Хуульчтай ярилцах шууд асуулт хариулт