Back to All Events

Кино Урлагийн Салбар Дахь Монголчууд

Хэлэлцүүлгийн Бичлэг:


“Кино Урлагийн Салбар Дахь Монгол Мэргэжилтнүүд” Онлайн Хэлэлцүүлэг 

Гурав дахь виртуал арга хэмжээндээ зориулж бид монгол кино найруулагч, продюсер, жүжигчдийг урьж оролцуулж байна!

Хөтөлбөр:

  • 45 мин | Хэлэлцүүлэг | Алтансүхийн Минжин хөтлөн явуулна.

  • 45 мин | Чөлөөт ярилцлагын цаг | Хүссэн асуултаа манай зочдоос чөлөөтэй асуух боломжтой.

Зочин оролцогчдын товч танилцуулга:

Лхагважавын Бат-Амгалан

Media Crackers-ийн Найруулагч, Продюсер, Зохиолч

Бат-Амгалан (Амга) нь ШУТИС-ийг Радио холбооны инженер мэргэжлээр төгссөн. Дараа нь тэрээр телевиз, зар сурталчилгааны чиглэлээр ажиллаж эхэлсэн. Амга нь BBC, National Geographic Channel, Discovery, CNA, UNICEF, World Bank гэх мэт олон төрлийн олон улсын продакшнд ажиллаж, уран бүтээлээ туурвих боломж олдсонд талархаж явдаг. Түүний хамгийн сүүлийн ажил бол монголын алдарт “Single Ladies ” киноны дөрөвдөх буюу сүүлчийн ангийг найруулах байсан. Түүний өнгөрсөн хугацаанд бүтээсэн “They Sing Up on the Hill” кино нь 2018 онд Ази тивд нэр хүндтэй кино наадам буюу Пусаны олон улсын кино наадамд оролцсон юм.

Сэргэлэнгийн Чингүүн

Nickelodeon-ний Жүжигчин

Чингүн нь 14 настай телевизийн жүжигчин гэдгээрээ олонд танигдсан. 2019 оны "Никельодеон"-ий All That инээдмийн цуврал киноны гол дүрээрээ хамгийн сайн танигдсан жүжигчин юм. Мөн"Miskits" кинонд Жералдийн дүрд тоглож үзэгчдийн сэтгэлд хүрсэн. Чингүүн нь Чикаго хотоос гаралтай монгол америк хүү бөгөөд 6 настайгаасаа олон нийтийн театрт тоглож эхэлсэн. 9 насандаа тэрээр тайзан дээр гарах чухал алхмаа хийн, жүжигчний сургуульд элсжээ. Түүнээс хойш жүжигчин мэргэжлээ улам хөгжүүлж олон сурталчилгаа, богино хэмжээний кино, мэргэжлийн театрын продакшнуудтай хамтран ажилласан. Дараа нь 11 настайдаа Чикаго дахь Laugh Out Loud, Second City театруудад залуучуудын чуулгын гишүүнээр орж хошин урлагийн чадвараа хөгжүүлж эхэлсэн. Энэ нь түүний 2019 онд хэд хэдэн кинонд амжилт гаргахад чухал нөлөө үзүүлсэн. Чингүн нь All That цувралын арваннэгэн цувралд тогтмол тоглодог анхны Азийн Америк жүжигчин болсон нь түүний хувьд томоохон амжилт юм. Тэрээр A3 агентлаг болон түүний менежер Snow Entertainment-н Cinda snow- тай хамтран ажиллаж байгаадаа туйлийн баяртай байдаг. Түүний хобби нь хошин шог, ширээний теннис, төгөлдөр хуур, аниме, хөл бөмбөг, видео тоглоом гэх мэт юм.

Батжаргалын Дөлгөөн

“Гурван Гал”-н Гүйцэтгэх Захирал, Продюсер

Батжаргалын Дөлгөөн (Alexa Khan) нь продюсер мөн жүжигчин. Тэрээр “The Steed” мөн дөрвөн удаагийн хүүхдийн шилдэг уран бүтээлийн шагнал хүртсэн "A World Away" гэх зэрэг олон алдартай киног найруулж байсан. Дөлгөөний A World Away конин дэхь эсрэг дүрийн харь гаригийн ахмадын дүр мөн Monochopsis дахь сэтгэл түгшээсэн байдал болон бусад олон дүрээрээ олонд танигдсан. Тэрээр Айшолпан Нургаивын "Бүргэдийн анчин" хэмээх аудио номыг уншиж олонд хүргэж байсан. Дөлгөөн нь хар багаасаа л жүжигчин, бүжигчин, аэробик гэх мэт олон төрлөөр тайзан дээр гарч дасал болсон. Лос Анжеласт Санхүү, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр бакалаврын зэрэг хүртсэн даруйдаа UBS Financial Services ба Merrill Lynch гэх зэрэг хөрөнгийн менежментийн фирмүүдэд ажлийн карьераа эхлүүлж байсан. Хэдий санхүүгийн чиглэлд сонирхолтой ч кино урлагийн салбарт мөн түүнээс дутахааргүй сонирхолтой байсан. Тиймээс санхүүгийн чиглэлээр ажиллахын хажуугаар театрын продюсер, богино хэмжээний кино, сурталчилгаа, хөгжмийн видео зэргийн найруулагчаар давхар ажилладаг. Чөлөөт цагаа гэр бүл хүүхдүүдтэйгээ өнгөрөөх дуртай.

Норовсамбуугийн Эмили

Продюсер

Эмили нь Калифорниа мужийн Лос Анжелес хотод ажиллаж амьдардаг бие даасан уран бүтээлч юм. 2015 онд Хойдриджийн Калифорнийн их сургуулийг Бизнесийн удирдлагын мэргэжлээр суралцаж төгссөн. Тэрээр сурталчилгааны ажилд найруулагчаар ажиллаж байгаад хоёр жилийн өмнөөс киноны ажил руу шилжиж байгаа юм. Тэрээр Honda, Lowes, Western Digital, Splendid, Hawai гэх зэрэг брэндүүдийн сурталчилгааны ажилд ажиллаж байсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд тэрээр бие даасан уран сайхны кино, богино хэмжээний кино, телевизийн шоу нэвтрүүлгүүдийг удирдан, найруулж байгаа. Тэр одоо BET болон Family business зэрэг шоунууд дээр ажиллаж байгаа. (The Hollywood Reporter-ийн 2019 оны шилдэг 10 шоунд багтсан).


Previous
Previous
June 5

Black Lives Matter

Next
Next
June 26

Уул Уурхайн Салбар Дахь Монголчууд