Back to All Events

Боловсролын Салбар Дахь Монголчууд

Хэлэлцүүлгийн Бичлэг:


“Боловсролын Салбар Дахь Монгол Мэргэжилтнүүд” Онлайн Хэлэлцүүлэг 

7 сарын 24-ны Баасан гаригт СST цагаар 6:30 PM, Улаанбаатарт бямба гаригийн өглөө 7:30 AM уулзацгаая!!! Бид энэ удаагийн онлайн арга хэмжээндээ боловсролын салбарт амжилттай яваа монгол залуучуудын төлөөллүүдийг  урьж оролцуулаж байна.

Хөтөлбөр:

  • Эхний 45 минут | Хэлэлцүүлэг | Hathaway Dinwiddie дэхь BIM төслийн инженер Загдбазарын Ганаа хөтлөн явуулна.

  • Сүүлийн 45 минут | Чөлөөт асуулт хариултын цаг | Зочин оролцогчдоос хамгийн их сонирхол татсан мөн асуулт асуухыг хүссэн нэг оролцогчийг сонгон тухайн оролцогчийн хэлэлцүүлгийн өрөөнд хуваагдан орно. Та бүхэн сонирхсон бүхий л сэдвээр манай зочдоос асуулт асууж, хариулт авах боломжтой.

Зочин оролцогчдын товч танилцуулга:

Cards_SPEAKER 3.png

Зургаанжингийн Энхмөнх

"Сант" Дунд Сургуулийн Захирал

Энхмөнх нь Массачусетсийн Технологийн Сургуулийн анхны монгол төгсөгч бөгөөд одоогоор Mонгол дахь "Сант" дунд сургуулийн захирлаар ажиллаж байгаа билээ. Тэрээр технолoги болон боловсрол аль аль салбарыг чухалчлан авч үздэг бөгөөд  хүүхдийн боловсролд технологийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Хүүхэд бүрт зөөврийн компьютер” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна. Мөн тэрээр Стэнфордын Их Сургуулийг боловсролын чиглэлээр магистрийн зэрэг хүртсэн.

Эрдэнэбилэгийн Шинээ

Blue Sky Xүүхэд Aсрах & Cургуулийн Дараах Өдөр Өнжүүлэх Tөвийн Үүсгэн Байгуулагч, Захирал

Шинээ нь сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжлийг дэмжих багш мэргэжилээр суралцаж төгссөн ба оюутан байх үеэсээ энэ мэргэжилээрээ ажиллаж эхэлсэн. Тэрээр 2015 оноос Калифорниа мужид зөвшөөрөлтэй “Blue Sky” нэртэй анхны цэцэрлэгээ үүсгэн байгуулж удирдан ажиллаж байна. Тус цэцэрлэг нь Aнгли, Mонгол хос хэлний сургалттай бөгөөд 6 сартайгаас 6 нас хүртэлх хүүхдүүдийн цэцэрлэг болон 6-12 хүртэлх насны хүүхдүүдийн хичээлийн дараах сургалтыг явуулах стандартыг хангасан. Тус программд Лос Анжелес хотын олон Mонгол гэр бүлүүд үр хүүхдүүдээ хамруулж ирсэн ба эцэг эхчүүд маань багшийн ажиллагаанд сэтгэл хангалуун ам сайтай байдаг тул хамрагдах хүсэлтэй олон гэр бүлүүд ээлжээ хүлээж байдаг болжээ. Тус цэцэрлэг нь удаа дараагийн мэргэжлийн хяналтаар өндөр үнэлгээтэй шалгагдаж ирсэн ба түүнийг нь үнэлж Лос Анжелес хотын зүгээс "Та бол манай хотын сахиусан тэнгэрийн элч мөн" гэсэн тодотголтой гэрчилгээ, өргөмжлөл хүртэж байлаа. Шинээ багш нь Хүүхдийн хөгжмийн боловсролыг дэмжих "Music Together" дуу хөгжимийн сургалтыг явуулах багшийн эрхээ 2018 онд авсан ба хотынхоо Mонгол хүүхдүүдийн шинэ жилийн арга хэмжээг удаа дараа зохион байгуулж ирлээ. Хүүхдийг чин сэтгэлээсээ хайрлаж, мэргэжлийн ур чадвараа байнга хөгжүүлж байдаг түүний чин хүсэл бол илүү олон Mонгол хүүхдүүддээ хүрч ажиллахын тулд цэцэрлэгээ үргэлжлүүлэн Хүүхдийн Xөгжлийн Tөв ( Childcare Center ) болгох явдал ажээ.

Screen Shot 2020-07-19 at 07.54.19.png

Даваасамбуугийн Ганмаа

Харвардын Анагаах Ухааны Их Сургууль, Харвардын Нийгмийн Эрүүл Мэндийн Их Сургуулийн Багш, Дэд Профессор

Тэрээр санамсаргүй түүврийн байдлаар витамин D3-ийг Монгол Улсын 8,851 сургуулийн насны (6-16 насны) хүүхдүүд дээр олж илрүүлэх, тэдэнд хэрхэн нөлөөлж байгаа судалгааг хийсэн. 2004 оноос хойш Монголд хоол тэжээлийн талаарх судалгаа хийх мөн чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор Монголын Эрүүл мэндийн санаачилга ТББ-ийг байгуулан үйл ажиллагааг удирдан явуулсан бөгөөд  2016 онд Харвардын их сургуулийн туслан гүйцэтгэгч судалгааны байгууллага болсон байна.


Artboard 1.jpg
Artboard 1 copy.jpg
Previous
Previous
July 14

Хуульчтай ярилцах шууд асуулт хариулт

Next
Next
August 7

Гарааны Бизнес Эрхлэгч Монголчууд