Back to All Events

Программ Хангамжийн Салбар Дахь Монголчууд

Хэлэлцүүлгийн Бичлэг:


“Программ Хангамжийн Салбар Дахь Монгол Мэргэжилтнүүд” Онлайн Хэлэлцүүлэг 

Хоёр дахь виртуал арга хэмжээндээ Uber, Facebook, Google, Amazon зэрэг шилдэг компаниудад ажилладаг монгол залуусыг урьж оролцуулж байна.

Хөтөлбөр:

  • 45 мин | Хэлэлцүүлэг | Модератор Батсайханы Алта | Түншлэлийн менежер, Amazon Insights

  • 45 мин | Чөлөөт ярилцлагын цаг| Хүссэн асуултаа манай зочидоос чөлөөтэй асуух боломжтой.

Зочин оролцогчдын товч танилцуулга:

Facebook -т Програм Хангамжийн Инженер

Бэк нь веб хөгжүүлэлтийн талаар эхнээс нь авхуулаад төгсгөл хүртэлх бүх талын туршлагатай мэргэжилтэн бөгөөд Facebook-т орохоосоо өмнө Рио Тинто, Самсунг Электроникс, МобиКом Корпорацид ажиллаж байсан. Бэк нь Петрийн Санкт-Петербург Политехникийн Их Сургуулийн компьютерын шинжлэх ухааны бакалавр, Махариши Олон Улсын Их Сургуулийн (MUM) компьютерын шинжлэх ухааны магистрын зэрэгтэй. Бек нь гүйлтийн спортоор хичээллэх сонирхолтой. Тэрээр чөлөөт цагаараа хэл сурах, шатар тоглох мөн шатрын олон улсын шалгагч хийх дуртай.

100680494_1660718347408976_8097451127622074368_n.jpg

Amazon Дахь IT-ийн Дэмжлэг Үзүүлэх Инженер

Халиун нь Сүлжээний Инженерийн Технологи, Хэрэглээний Мэдээллийн Системийн Технологийн чиглэлээр бакалавр зэрэгтэй. Түүний карьер Японы Токио хотод IBM-ийн Мэдээллийн төвийн техникчээр ажиллаж эхэлсэн бөгөөд олон тооны серверүүд болон дата төвийн тоног төхөөрөмжийг удирдан ажиллаж байсан. Халиун нь Канад руу нүүснийхээ дараа F12 нэртэй компанид карьераа үргэлжлүүлсэн. Help desk-н техникчээр ажиллаж эхэлсэн бөгөөд системийн аналитик, дэвшилтэт тооцооллын шинжээч хүртэл дэвшин ажилласан. Тэр одоо Seattle хотод амьдардаг бөгөөд Амазоны Вашингтон муж дахь хамгийн том төвлөрсөн төв дотор Linux болон Windows серверүүд, Cisco сүлжээний тоног төхөөрөмж, дата төв ба Амазон робот техник хэрэгслийг удирдан дэмжлэг үзүүлэн ажилладаг. Чөлөөт цагаараа тэрээр кино, нэвтрүүлэг үзэх, хүний хөгжлийн тухай ном унших, дараагийн мэргэжлийн гэрчилгээгээ авах талаар судлах мөн гэртэй цэцэг тарих арчлах дуртай.

101456227_1661833923964085_5397129837720633344_o.jpg

Uber Дахь Програм Хангамжийн Инженер

Анжи нь Австралд Uber компаний програм хангамжийн инженерээр ажилладаг бөгөөд Uber тэжээвэр амьтан, Uber илгээмж гэх мэт шинэ дэвшилтэд бүтээгдэхүүнүүд мөн цагийн жолооч нарын өргөтгөсөн үйлчилгээн дээр ажиллаж байна . Тэрээр сүлжээний сайт дизайн, хөгжүүлэлт, туршилт, оновчлолыг сайжруулахад ихээхэн анхаарал хандуулдаг. Анжи нь мэдээллийн технологийн чиглэлээр Шинэ Өмнөд Уэльсийн Саут Кросс их сургуулийг бакалавраар төгссөн. Тэрээр энэ ажлынхаа хажуугаар бяцхан хүүхдийнхээ ээж нь байх чухал ажлыг мөн хийдэг.

99365150_1662587127222098_6789551698143608832_n.jpg

Audible-ийн Програм Хангамж Хөгжүүлэлтийн Инженер

Өнөболд нь програм хангамж хөгжүүлэлтийн инженерээр Audible-д саяхан ажиллаж эхэлсэн. Түүний баг Амазоны сүлжээн дaхь Audible-н үнэнч хэрэглэгчидийг нэмэгдүүлэх, контекстээрээ дамжуулан тэдэнтэй нягт холбоо тогтооход чиглэдэг. Audible-д орохын өмнө тэрээр Google-н маркетингийн платформ дээр GCP хэрэглэгчийн суурь өсөлтийг хурдасгах Ахлах хөгжүүлэгчээр ажиллаж байсан. Өнөболд нь Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Компьютерийн Шинжлэх Ухааны Менежментийн Сургуулийн Компьютерийн Шинжлэх ухааны бакалаврын зэрэгтэй, Махариши Олон Улсын Их Сургуулийн Компьютерийн Шинжлэх ухааны магистр зэрэгтэй. Чөлөөт цагаараа сагсан бөмбөг, хүндийн өргөлтөөр хичээллэх дуртай байдаг.

100487114_1663404470473697_5949742311666614272_n.jpg

Google-ийн Програм Хангамжийн Ахлах Инженер

Солонго нь NYC дахь Google-д програм хангамж, технологийн ахлах инженерээр ажилладаг. 2016 онд тус компанид элссэнээс хойш Солонго нь яриа таних, Google Docs-ийн back-end, Google Finance-ийн арын хэсэгт ажиллаж байсан. Тэрээр Энэтхэгийн Пьуна их сургуулийн компютерийн шинжлэх ухааны бакaлавр, АНУ-ын Ванкувер, Вашингтоны их сургуулийн компютерийн шинжлэх ухааны мастерийн зэрэг эзэмшсэн.


Хураангуй:

"Монголчууд бол Програм хангамжийн Инженерүүд" виртуал арга хэмжээ ажилттай зохион байгуулагдлаа! Манай зочин оролцогчидын Google, Facebook, Uber, Amazon зэрэг шилдэг технологийн компаниуд дахь карьерийн талаар ярилцлаа. Тус арга хэмжээнд дэлхийн өнцөг булан бүрээс буюу Монгол, Япон, Австрали, Сингапур, Канад, АНУ-аас 80 гаруй хүмүүс оролцлоо. Бидэнтэй өөрийн туршлагаа хуваалцсан зочин оролцогч нартаа баярлалаа!

101489601_1664890663658411_5976884241529569280_o.jpg
Previous
Previous
May 15

Судалгаа Шинжилгээний Салбар Дахь Монголчууд

Next
Next
June 5

Black Lives Matter