Back to All Events

Судалгаа Шинжилгээний Салбар Дахь Монголчууд

Хэлэлцүүлгийн Бичлэг:


Судалгаа Шинжилгээний Салбар Дахь Монгол Мэргэжилтнүүд Онлайн Хэлэлцүүлэг

Хоёр долоо хоног тутам зохион байгуулж байгаа виртуал цуврал арга хэмжээг эхлүүлэхийн тулд бид одон орон, сэргээгдэх эрчим хүч зөрөг төрөл бүрийн салбарын эрдэм шинжилгээний мэргэжилтнүүдийг урьж оролцуулахаар бэлдээд байна. Тус арга хэмжээ нь ерөнхий хэлэлцүүлэг, үүний дараа чөлөөт асуулт хариултаар үргэлжлэх болно. Хэлэлцүүлэгээс өмнө камер, микрофоноо ажиллаж байгаа эсэхийг шалгаж үзээрэй.


Зочин оролцогчдын товч танилцуулга:

Охай Мужийн Их Сургуулийн Nasa Hubble-ийн Судлаач

Төгөлдөр нь астрофизикч мэргэжилтэй бөгөөд одоогоор Охай мужийн их сургуульд NASA Hubble-д ажиллаж байна. Тэрээр асар олон од болон хэт ягаан туяанд онцгой анхаарал хандуулж, өндөр энерги астрофизикийн онол болон тооцооллыг түлхүү сонирхдог. Тэрээр хэт ягаан туяаны дэлбэрэлтийн механизм, нейтрон од ба хар нүх үүсэх, хүнд элементүүдийн гарал үүслийг ойлгоход төвлөрсөн судалгааны ажил хийсэн. Тэрээр 2007 онд АНУ-д ирсэн бөгөөд Аризонагийн их сургууль (BSci, 11'), Калифорнийн Санта-Крус (PhD, 16') зэрэг зэрэгтэй.

100762129_1665675696913241_1233166569031335936_o.jpg

Дэлхийн Инновацийн Хүрээлэнгийн Судалгааны Ажилтан, Орон Зайн Болон Эдийн Засгийн Шинжилгээ

Оюут нь газарзүйн мэдээллийн шинжлэх ухааны магистр, Кларк их сургуулийн эдийн засаг, газарзүйн чиглэлээр бакалаврын зэрэгтэй. Карьерийнхаа туршид тэрээр нийгэм, эдийн засгийн судалгаа, шинжилгээнд хамрагдах, хүрээлэн буй орчны асуудал манай дэлхийд хэрхэн нөлөөлж байгааг түлхүү сонирхон судалдаг. Дэлхийн Инновацийн хүрээлэнд Оюут нь тогтвортой хөгжил, цаг уурын өөрчлөлт, ойгүйдэлтэй холбоотой судалгааны төслүүдэд эдийн засгийн болон орон зайн шинжилгээ хийх ажлыг хийсэн. Тэрбээр ойгүйдэлийг бууруулах, ойжуулалтыг хурдасгах орон нутгийн болон үндэсний бодлого төлөвлөлт ба үнэлгээ хоёрын хоорондын уялдаа холбоог анхаарч ажилладаг. Чөлөөт цагаараа найзуудтайгаа хөл бөмбөг тоглож, үкэлэлэ тоглох, хэл сурах дуртай.

101788312_1665675533579924_7949600546359345152_o.jpg

Exelon Корпорацийн Стратегийн Менежер

Ууганбаяр нь 2016 онд дээрх компанид элссэнээс хойш тус корпорацийн R&D түншлэлийн хөтөлбөрт цэвэр устөрөгчийн үйлдвэрлэл, эрчим хүч хадгалах, одоо байгаа цөмийн флотийг эргүүлэн хөгжүүлэх технологи зэрэг анхдагч эрчим хүчний технологид төвлөрч ажилладаг. Тэрээр нь MIT-ийн Цөмийн шинжлэх ухаан ба инженерийн чиглэлээр дулааны гидравлик, тооцооллын судалгааны материалаар бакaлавар болон докторын зэрэг хүртсэн өмнө нь Францын Женерал Электрик, Токиогийн Цахилгаан эрчим хүчний компанид R&D багт ажиллаж байсан.

100623003_1665675343579943_2331082444658180096_o.jpg

Санта Барбара Дахь Калифорнийн Их Сургуулийн Химийн Инженерийн Доктор

Цацрал нь химийн инженерийн ухааны доктор. Калифорнийн их сургуулийн Санта Барбара дахь химийн инженерийн доктор горилогч. Түүний судалгаа нь цетеролитийн катализаторын атомын хэмжигдэхүүнийг ойлгож тайлбарлахад чиглэгддэг. Тэрээр 2016 оны Мичиганы их сургуулийн Summa Cum Laude химийн инженерийн бакалаврын төгсөгч. Монголд төрж ирсэн тэрээр Мичиганы Их Сургуульд монголын нийгэмлэгийн талаар олон нийтэд сурталчлах соёл, нийгмийн арга хэмжээнүүдийг зохион байгуулах зoрилгоор Монголын Соёлын Байгууллагыг (МХО) байгуулсан. Чөлөөт цагаараа гүйлтийн спортоор хичээллэдэг бөгөөд одоо дараагийн марафонд бэлтгэлээ базааж байна.


Хураангуй:

Бидний анхны виртуал арга хэмжээ маш нарийн мэргэжлийн бөгөөд нөгөө талаар их хөгжилтэй болж өнгөрлөө. Монголын судлаачид хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй бөгөөд тэдний нээлтүүд бидний эргэн тойрны бүхий л ертөнцөд олон талаар нөлөөлж байдаг. Тус арга хэмжээнд оролцсон танд баярлалаа!

Screen Shot 2020-08-15 at 19.41.50.png
Next
Next
May 29

Программ Хангамжийн Салбар Дахь Монголчууд