Back to All Events

Монголчууд Мэдээллийн Технологийн Мэргэжилтнүүд

Хэлэлцүүлгийн Бичлэг:

“Монголчууд Мэдээллийн технологийн мэргэжилтнүүд” Онлайн Хэлэлцүүлэг 

Бидний энэ удаагийн виртуал ярилцлагын арга хэмжээнд мэдээллийн технологийн мэргэжилтнүүд оролцох болно. 12 сарын 9 нд орой @7:00PM CST, монголд 12 сарын 10 нд өглөө @9:00AM-д уулзацгаая.

Үйл ажиллагааны хөтөлбөр:

  • Эхний 45 минут | Хэлэлцүүлэг | Цэрэнраашийн Хангай хөтлөн явуулна.

  • 45 минут | Чөлөөт асуулт хариултын цаг | Зочин оролцогчдоос хамгийн их сонирхол татсан мөн асуулт асуухыг хүссэн нэг оролцогчийг сонгон тухайн оролцогчийн хэлэлцүүлгийн өрөөнд хуваагдан орно. Та бүхэн сонирхсон бүхий л сэдвээр манай зочдоос асуулт асууж, хариулт авах боломжтой.

Зочин оролцогчдын товч танилцуулга:

Screen Shot 2020-12-02 at 21.32.42.png

Оюума Буяндэлгэр

Manager at Deloitte | Chicago, IL

Оюума нь Deloitte Consulting-ийн SAP ERP -н хэсэгт зөвлөх менежер юм. Түүний гол үүрэг бол инноваци, стандартчилал, автоматжуулалтаар дамжуулан томоохон байгууллагуудад санхүүгийн шийдэл гаргахад дэмжлэг үзүүлэх юм. Оюумаа нь SAP ECC 6.0 ба S / 4 HANA технологийн шийдлийг хэрэгцээт байгууллагад танилцуулах, нутагшуулах талаар мэргэшсэн мэргэжилтэн бөгөөд өмнө нь эмийн томоохон байгууллагуудыг S / 4-ийн дизайн, бүтээн байгуулалт, төслийн мөчлөгийг удирдан чиглүүлэх үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай. University of Dallas -н MBA, МУИС-ийн Олон улсын эдийн засгийн харилцааны бакалаврын зэрэгтэй.

Screen Shot 2020-12-02 at 21.32.31.png

Чинзориг Даваацэрэн

Cloud Infrastructure Engineer at PWC | Chicago, IL

Чинзориг нь PWC-ийн үүлэн технологийн инженер. Тэрээр инженерийн багийг ахлан ажилладаг. Тэдний баг дэлхийн зах зээл, татвар, дижитал лаборатори, дижитал шүүх үйлчилгээнд илүү төвлөрөн ажилладаг. PwC-д ажиллахаас өмнө тэрээр Үүлэн тооцоолол ба хувиргалтыг хурдасгах хөтөлбөрийг удирдан ажиллаж байсан. Algo арилжаа, Predictive Analytic чиглэлээр ажилладаг бөгөөд Zacks Investment Research and Acxiom Corp-д ажиллаж байсан. Мэдээллийн шинжлэх ухаан ба хэрэглээний математикийн чиглэлээр University of Central Arka баклавр, Компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр Northwestern University мастерийн зэрэгтэй. Чөлөөт цагаараа ширээний теннис, салхинд гарах дуртай.

Screen Shot 2020-12-02 at 21.32.16.png

Наоми Бэлэгбаяр

Senior Cloud Associate at BDO USA | San Francisco, CA

Наоми бол BDO USA LLP Third Party Attestation practice-д ахлах ажилтан. Голдуу үүлэн системд суурьласан технологийн харилцагчидад болон HIPAA / HITECH / ISO 27001 шалгалтанд чиглэсэн SOC1, SOC 2, SOC3- тайланд төвлөрч ажилладаг. Мөн тэрээр технологи суурьтай санхүүгийн тайлангийн хяналтын дизайн, үйл ажиллагааны үр ашгийг үнэлэхэд тусалж Fortune 500 нээлттэй хувьцаат компаниудын Sarbanes-Oxley Act Compliance тайлан дээр ажиллаж байсан. Даатгал, химийн бодис, санхүүгийн салбар зэрэг олон салбарт ажиллаж байсан туршлагатай. Түүнчлэн томоохон ERP системүүд дээр ажиллаж туршлага хуримтлуулсан. Наоми Park University -г Санхүүгийн мэргэжлээр төгссөн бөгөөд одоогоор CPA гэрчилгээ авахаар бэлдэж байгаа. Тэрээ Bay Bay CPA Society болон IIA зэрэг байгууллагуудад хамрагддаг.


Previous
Previous
November 25

Энэ хүнд үед зүтгэж буй баатрууддаа талархах уулзалт

Next
Next
December 30

Шинэ жилийн онлайн арга хэмжээ