Таны ирээдүй зөвхөн таны гарт

Mongolian Next Generation Summit.

MNG summit нь ашгийн бус, сайн дурын байгууллага бөгөөд ирээдүйн монгол залуустаа урам зориг өгөх, тэднийг дэмжих, цаашдын ажлын карьерт нь туслалцаа үзүүлэх зорилготойгoop байгуулагдсан юм.


Цуврал цахим хэлэлцүүлэг

Бид хоёр долоо хоног тутамд төрөл бүрийн салбарт амжилттай яваа монгол залуучуудыг урьж тэдний туршлага, тухайн салбараас сурсан зүйлс, тус мэргэжлийг сонгохоор төлөвлөж байгаа хүмүүс юун дээр анхаарах ёстой гэх зэрэг талаар ярилцаж, тэдэнтэй танилцах, асуулт асуух боломжоор хангах юм. Бидэнтэй хамт байгаарай.

 
Copy of Copy of Startup fundraising web banner (1).png

1x1 Social Cards (4).png
 

COVID-19 цар тахал дэлхийн нийт хүн амд асар их гарз хохирол учруулж байна. Иймээс бид MNG Summit 2020 оны Бостон хотод болох арга хэмжээг хойшлуулахаар шийдлээ. Энэ хэцүү цаг үед монголчууддаа туслах зорилгоор манай баг хамт олон COVID-19 - тэй холбоотой сүүлийн үеийн мэдээлэл болон алсаас ажиллах, суралцахтай боломжтой зарим мэдээллийг эх сурвалжуудыг олж байршуулсан байгаа. Мөн түүнчлэн бид энэ аймшигт цаг үед хүнд өвчтөнийг эмчлэх үйлсэд гар бие оролцон, өдөр шөнөгүй ажиллаж буй монгол баатруудаа алдаршуулж  байна.


Монгол мэргэжилтнүүд _____

Бид хойч үеийнхээ монгол залуусыг өөрсдийн том мөрөөдөлдөө хүрэхэд тус дэм болох зорилгоор "Монгол мэргэжилтнүүд" нэртэй нийгмийн сүлжээний кампанит ажлыг эхлүүлээд байна. Хоёр долоо хоног тутам салбар салбарын мэргэжилтнүүдийг зочноор

 урьж оролцуулах  болно. @MNGsummit инстаграм хуудсаар зочилон өмнөх болон одоогийн үйл ажиллагаануудын мэдээллийг авах, үзэх боломжтой. Энэ удаагийн төвлөрөн ярилцах салбаруудыг доор жагсаав:

  • Бид хойч үеийнхээ монгол залуусыг өөрсдийн том мөрөөдөлдөө хүрэхэд тус дэм болох зорилгоор "Монгол мэргэжилтнүүд" нэртэй нийгмийн сүлжээний кампанит ажлыг эхлүүлээд байна. Хоёр долоо хоног тутам салбар салбарын мэргэжилтнүүдийг зочноор

     урьж оролцуулах  болно. @MNGsummit инстаграм хуудсаар зочилон өмнөх болон одоогийн үйл ажиллагаануудын мэдээллийг авах, үзэх боломжтой. Энэ удаагийн төвлөрөн ярилцах салбаруудыг доор жагсаав.

  • Барилгын салбар

  • Зөвлөгөө, зөвлөх үйлчилгээ

  • Програм хангамжийн инженерчлэл

  • Бизнес эхлэлт 

  • Дизайн 

  • Банк санхүүгийн салбар

  • Эрүүл мэндийн салбар

  • Судалгаа ба мэдээллийн аналитик

 
Copy-of-McQuade_Genius_Spot_Illo_1-copy.jpg

Follow our journey.